Шууд Chart

Ленины музейн зарим үзмэрүүд байхгүй байгаа нь тогтоогджээ

2013-08-15 17:04:25

“Соёл спорт аялал жуулчлалын яам"-наас Лениний музейн үзмэртэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад ханджээ. Харин тэдний гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, урьдчилсан байдлаар Лениний музейн зарим үнэт олдворууд байхгүй байгааг тогтоосон байна. МАН-ын зүгээс зарим үзмэрүүд болон үзмэрийн бүртгэлийн дэвтэр 7 сарын 1-ний үймээний үеэр шатсан гэсэн мэдээллийг өгсөн аж. Баримтат кино болон бусад материалаас бүртгэж үзвэл музейд 5000 орчим үзмэр байсан гэдэг тооцоо байдаг юм байна. Эдгээрээс хэд нь байгаа, хэд нь байхгүй нь тодорхойгүй байгаа гэнэ. Үзмэрүүдийг алдсан байж магадгүй хэмээн цагдаагийн байгууллагад хандсан гэж ССАЖЯ-аас мэдээлж байна. Энэ асуудлыг дахин шалгуулна гэж “Соёл спорт аялал жуулчлалын яам”-ны “Төрийн нарийн бичиг”-ийн дарга П.Алтангэрэл ярилаа.


Ленины музейн зарим үзмэрүүд байхгүй байгаа нь тогтоогджээ  
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-15 17:38
МАН ги йн хан Лениний музейн узмрийг хувааж аваад гэртээ аваачичхсан шуу дээ. Чухал узмрийг оле гэвэл гертт нэгжлег хийж байж л олно шуу
78.101.34.xxx [78.101.34.xxx] 2013-08-15 17:36
Yo MAN yadaj tyyhen dyrsgaliin ed zyiliig idej uuhgyi bj boldgyi birdyyd youmaa

Бидэнтэй нэгдээрэй