Шууд Chart

Аврагч гал сөнөөгчдийн нийгмийн баталгааг хангаж ажиллахыг үүрэгдлээ

2015-01-29 14:36:05

Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх Аврагч гал сөнөөгчдийг байр сууцаар хангах, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад үүрэг болголоо. 

Хамгийн хүнд нөхцөлд  иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг учраас тэдэнд зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлагатайг Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх хэлж байна.

Түүнчлэн Онцгой байдлын албаны хууль эрхзүйн орчинг сайжруулж, аврагч, гал сөнөөгчдийн нийгмийн асуудлыг мөн тусгах юм.  Онцгой байдлын салбарт энэ жил 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Онцгой байдлын албаний хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж, иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх ёстойг Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа.


Аврагч гал сөнөөгчдийн нийгмийн баталгааг хангаж ажиллахыг үүрэгдлээ  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй