
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх тайланг өнөөдөр талуудын оролцоотойгоор хэлэлцсэн юм.
Төслийн хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 7000 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний хэмжээний сургалтыг анх удаа зохион байгуулсан байна. Энэ хүрээнд хууль эрх зүйн хүрээ, шийдвэр гаргах ажиллагаа, иргэдийн оролцоо, төсөв боловсруулах, батлах, санхүүгийн удирдлага, ёс зүй, ногоон хөгжил, хүний эрх ба жендер гэсэн сэдвүүдээр сургалт явуулсан байна. Үүний зэрэгцээ төлөөлөгчид цахим орчинд харилцан суралцах, туршлага солилцох, хурлын байгууллагын ил тод ажиллагааг хангах боломж нээгджээ. Уг цахим хуудас нь 361 хурлын байгууллагыг нэгтгэсэн, дэд хэсгүүдтэй хуудас юм. Цахим хуудас нээгдсэнээс хойш өдөрт дунджаар 600 гаруй хандалттай болж, 80 гаруй мэдээллээр шинэчлэгддэг аж.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцын тайланг хэлэлцэв | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.