Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын ажлын явц 51 хувьтай байгаа гэж албаныхан мэдээлж байна. Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайтын боомт хүртэлх нийт 267 километр төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн.
Бүтээн байгуулалт хийх нийт өртөг 400 сая америк доллар байсан бол одоогоор 200 сая долларын санхүүжилтийг шийдээд байгаа юм. Түүнчлэн газар шорооны ажил 90 хувьтай явж байгааг Монголын төмөр замын орлогч дарга П.Бат-Эрдэнэ ярьж байна.
Төмөр зам нь авто замтай харьцуулахад тээврийн зардлыг 50 хувиар бууруулж, аж үйлдвэр хөгжүүлэх эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, ашигт малтмал болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх давуу талтайг тэрбээр нэмж хэлсэн юм.
| Тавантолгой, Гашуунсухайтын төмөр замын ажил 50 гаруй хувьтай байна | ||
| Үзсэн: 1935 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.