Шууд Chart

Энэ онд шинэ ажил, бүтээн байгуулалт хийх боломжгүй

2015-02-03 06:16:40

"Тусгал" мэдээллийн хөтөлбөр: "Энэ онд шинэ ажил, бүтээн байгуулалт хийх боломжгүй гэж Засаг дарга нар мэдэгдлээ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг энэ оны төсөвт бууруулсан нь ийм үр дагавар авчирч байна гэж тэд тайлбарлаж байна", "ОХУ-аас 20 мянган тонн сайн чанарын улаанбуудай оруулж ирэх нь маргаан үүсгэх шалтгаан биш гэж ахмад агрономич сануулж байна.  Харин дотооддоо сайн чанарын буудай тариалахад төр болон хувийн хэвшлийнхэн анхаарлаа хандууулах цаг болсон гэж тэрээр тайлбарлалаа", "Ахмадуудын зээлийн хүүг бууруулах боломжтой гэж арилжааны банкны төлөөлөл хэлж байна. Гэхдээ нөгөө талаараа ахмадууд хохирч магадгүй гэсэн тайлбарыг тэд өгч байна", "Хангай, говь, тал хээр гээд Монгол орны бүх бүс нутагт цас багатай, өнөтэй сайхан өвөл болж байна. Хэдийгээр дулаан өвөлжиж байгаа ч зарим аймагт усгүйдэх, дулаанаас болоод зэрлэг амьтдын дунд галзуу өвчин гарах сөрөг тал байна" зэрэг сэдвүүдээр бэлтгэв.


Энэ онд шинэ ажил, бүтээн байгуулалт хийх боломжгүй  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй