Шууд Chart

Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2015-02-03 12:22:14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр Их Британи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристофер Стюартыг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Кристофер Стюарт өөрийг нь хүлээн авч уулзаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлсэн үгэндээ “Та Монгол Улсад гурван жил Элчин сайдаар ажиллаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Их Британи бол барууны орнуудын дотроос Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг гэдгийг монголчууд сайн мэддэг. Монгол Улс, Их Британийн хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоож, тэр үеэс хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж ирлээ” гэлээ.
 
Мөн уул уурхай, төмөр зам, Хөрөнгийн биржийн салбарт Их Британитай хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө байгааг хөндөн ярив. Хоёр орны хооронд эдийн засгийн салбарт харилцаа амжилттай хөгжиж байгааг мөн тэмдэглэж байв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Кристофер Стюартын цаашдын ажилд амжилт хүсч, эрүүл энхийг ерөөлөө. 
 

Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй