
Эдийн засаг хямарч, уул уурхай уналтад орсонтой холбоотойгоор Өмнөговь аймгийн төсөв буурч байгааг аймгийн удирдлагууд хэллээ. Тодруулбал, тус аймгийн төсөв хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 20-иод тэрбум төгрөгөөр багассан байна. Тиймээс аймаг орон нутагтаа нэмэлт орлого хуримтлуулах замаар шаардлагатай бүтээн байгуулалтаа хийхээр төлөвлөж байна гэж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун ярилаа.
Аймаг орон нутгийнхаа төсөвт нэмэлт орлого хуримтлуулахаар төлөвлөж байгаа ч өнөөгийн эдийн засгийн нөхцөлд ийм боломж таарууг тэрээр хэлж байна. Тиймээс орон тоогоо цомхотгох, зардал мөнгөө хэмнэх тал дээр онцгойлон анхаарна гэж Өмнөговь аймгийн удирдлагууд мэдэгдлээ.
Өмнөговь аймгийн төсөв буурчээ | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.