Шууд Chart

Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг шийднэ

2015-02-04 14:14:46

Гадаадын буцалтгүй тусламжийн хүрээнд хог хаягдал боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг шийднэ гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдэгдлээ. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар зөвшөөрөлтэй хогийн цэгт хаяж байгаа хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгджээ. Түүнчлэн нийслэлд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдэг аж. Харин энэ их хэмжээний хогийг зөвшөөрөлтэй хогийн цэгт буулгаж, аюултай хог хаягдлыг устгалд оруулдаг байна. Үлдэж байгаа хогийг дахин боловсруулах үйлдвэр манай улсад хэрэгтэй. Тиймээс гадаадын буцалтгүй тусламжийн хүрээнд хог хаягдал боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг шийдэх боломжтой гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлж байна.
 


Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг шийднэ  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй