Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох цахим бүртгэлийн ажил шударга бус явагдаж байна гэж компанийн төлөөллүүд үзэж байна. Сүүлийн дөрвөн жил олгоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс албан ёсоор цахим хэлбэрээр өргөдлөөр авч эхэлсэн.
Ингэхдээ долоо хоногт гурван удаа өглөө 8:00 цагаас эхэлж тусгай программаар сонгож эхний 30 компанийг шалгаруулж бүртгэж байгаа.
Эхний удаагийнх нь өнгөрөгч сарын 30-нд явагдсан ч цахим системийн ачаалалд саатал гарч үүнийг хүчингүй болгосон. Харин хоёр дахь удаагийнх нь энэ сарын гуравны өдөр явагдаж, 8:00 цагаас бүртгэл нээгдсэн ч 8:2:2 цаг гэхэд 30 компанийг бүртгэж дууссан байгаа юм. Үүнийг ашигт малтмалын газраас хүчинтэй гэж үзэн өөрийн сайт дээрээ компаниудыг зарласан аж.
Харин өнөөдөр явагдсан гурав дахь удаагийн цахим бүртгэлээр мөн адил 30 компани бүртгэгдсэн боловч албан ёсоор мэдээлэл нь гараагүй. Сонгон шалгаруулалтад оролцсон ч сүлжээ нь болоогүй, алдаа заасан зэрэг шалтгаанаар 20 орчим компанийн төлөөлөл өнөөдөр Ашигт малтмалын газарт очиж өргөдөл гомдол гаргажээ.
Тэд сонгон шалгаруулалт шударга явагдахгүй байна. Тиймээс өнөөдрийн бүртгэлийг хүчингүй болго гэсэн өргөдлийг тус газрын даргад өгөхөөр болсон. Энэ талаар "Эн Юая Ти Эн" компанийн захирал Э.Баярмаа ярьж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр авах компаниуд бол эхлээд нэг төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдан авснаар уг шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Энэ төхөөрөмжийг одоогоор 400 орчим компани авсан байгаа юм. Мөн энэ төхөөрөмжийг авахын хамт, сунгалтын эрхийг бас дахин авч байгаа аж. Тодруулбал, идэвхжүүлэхдээ долоо хоногийг 500 мянгаар сарын эрхийг нь хоёр сая төгрөгөөр авч байгаа юм.
Энэ талаарх дэлгэрэнгүйг "Говь хангай" өрөм компанийн гүйцэтгэх захирал Н.Бүүвэйбаатар "Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн сонгон шалгаруулалт шударга бусаар явж байна. Тиймээс энэ асуудалд ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтыг нарийн явуулах хэрэгтэй. Эсвэл сугалаагаар явуулбал яасан юм бэ. Энэ нь зөв гэдгийг ч компанийн төлөөллүүд хэлж байсан. Бид үүсээд байгаа асуудлын талаар Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулах гэсэн боловч маргааш албан ёсоор мэдээлэл өгнө" хэмээн ярилаа.
| Хайгуулын компаниуд гомдол гаргажээ | ||
| Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.