Нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 600 гаруй дуудлага бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу цагдаа нар газар дээр нь очиж ажиллахад дийлэнх нь гэр бүлдээ агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил байжээ.
Мөн энэ "Нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн эрүүл мэндээрээ хохирсон 30 гаруй иргэнийг Түр хамгаалах байранд байршуулан, тусламж үйлчилгээ үзүүлсэн" гэж Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Б.Гандулам хэллээ. Түр хамгаалах байранд хамгаалуулсан иргэдийн 17 нь хүүхэд байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.
| Нэг сарын хугацаанд хүчирхийлэлтэй холбоотой 600 гаруй дуудлага бүртгэгджээ | ||
| Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.