"Дашваанжил" компанийн хий цэнэглэх агуулахад гарсан дэлбэрэлт “баллон ашиглалтын горим зөрчсөнөөс үүдэлтэй” гэж мэргэжлийнхэн таамаглаж байна.
Өчигдөр орой нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр, тодруулбал, "Драгон" төвийн урд байрладаг тус компанийн байранд хийн баллон дэлбэрч, хоёр хүн түлэгдэж гэмтсэн байна. Дэлбэрэлт оройн 20 цаг орчимд гарсан бөгөөд 23:00 цагаас хойш хяналт шалгалтын байгууллагын шуурхай алба очиж ажилласан байна. Ойр орчмын аж ахуйн нэгж байгууллага үүнд өртөөгүй ч тухайн барилга байгууламж нурсан гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга мэдээллээ.
Хэрэв дэлбэрэлт хүчтэй болсон бол ойр орчмын агуулахад байсан хийд нөлөөлөхөөр байсныг дуулгалаа. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
| "Дашваанжил" компанийн хий цэнэглэх агуулахад дэлбэрэлт болжээ | ||
| Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.