Шууд Chart

Аюултай хог хаягдал устгах үйлдвэрийг нэн тэргүүнд барих шаардлагатай гэв

2015-02-06 16:30:08

Манай улсад жилд 15 мянган тонн аюултай хог хаягдал ялгардаг байна. Одоогийн байдлаар 150 мянга орчим аюултай хог хаягдал манай улсад хадгалагдаж байгаа юм. Харин энэ их аюултай хогийг устгах үйлдвэр байхгүйгээс иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүйг мэргэжлийнхэн ярилаа. Санхүүжилтийг нь шийдвэл устгах үйлдвэрийг хурдан барих боломжтой юм байна. Тиймээс энэ асуудалд төр засгийн зүгээс хурдан арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа юм. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан манай улсад хамгийн эхний ээлжинд аюултай хог хаягдал устгах үйлдвэр барих шаардлагатай байгаа талаар ярьж байна.

Манай улсад аюултай хог хаягдал устгах үйлдвэр байхгүйгээс одоог хүртэл газарт булсаар байгаа юм. Энэ нь ямар нэгэн байдлаар байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Дэлгэрэнгүйг хүргэе.

Аюултай хог хаягдал устгах үйлдвэрийг нэн тэргүүнд барих шаардлагатай гэв   
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй