Шууд Chart

Технологийн паркуудад дэмжлэг үзүүлнэ

2015-02-06 16:41:03

Аж үйлдвэрийн яам Эрдэнэт, Дарханы үйлдвэрлэл, технологийн паркад дэмжлэг үзүүлэх зорилгоор удирдлагуудтай нь гэрээ байгууллаа. Тус гэрээг байгуулснаар паркын нэгж компаниуд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой болж байгаа юм. Ингэснээр шинэ техник технологи нэвтрүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, экспортын болон импортыг орлох үйлдвэрлэл явуулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааг Эрдэнэт технопарк компанийн  гүйцэтгэх захирал н.Баатарчулуун  онцлолоо.

Ийнхүү 2009 оноос ярьж эхэлсэн үйлдвэрлэл, технологийн паркууд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх гол үндэс тавигдлаа гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Одоогоор улсын хэмжээнд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн аж ахуйн нэгж авсан байгаа юм. Эдгээрийн хоёр нь өнөөдөр аж үйлдвэрийн яамнаас дэмжлэг авах гэрээ байгуулсан бол удахгүй Завхан, Багануурын үйлдвэрлэл, технологийн парктай гэрээ байгуулах юм байна.

 


Технологийн паркуудад дэмжлэг үзүүлнэ   
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй