Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тагтаа хэт ихсэж, соёлын өвд гэмтэл учруулах, өвчин үүсгэхэд хүрээд байсан билээ.
Тэгвэл хаврын тэргүүн сартай золгох уламжлалт баяр дөхсөн энэ цаг үед Гандангийн тагтаа нүүгээд дуусах дөхсөн байна.
Мэгжиджанрайсаг бурханы өмнө цэнхэртэн сууж, бууж байдаг тагтаа алга. Будаа худалддаг хүмүүс энэ хавиар байхгүй аж.
Холбогдох хүмүүстэй уулзахад хоол тэжээлээр нь нүүлгэх арга хэрэглэсэн гэнэ. Мөн будаа зардаг хүмүүсийн нийгмийн асуудлыг ч шийджээ.
Энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн их шанзадваа н.Амараатай ярилцсаныг дуулгая.
| Гандангийн тагтаа нүүгээд дуусч байна | ||
| Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.