Шууд Chart

Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай

2015-02-10 14:07:33

Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатар хотын газрын харилцаа болон менежментийг сайжруулах шаардлагатай гэж гарсан байна. 

 

2000 оноос хойш нийслэл хотын хүн ам бараг хоёр дахин өсч, хотын барилгажуулсан нутаг дэвсгэр 40 хувиар нэмэгджээ. Хэдий тийм боловч хотын өргөжилтийн үр дүнд Улаанбаатар хот бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас хүн амын нягтаршлаараа хамгийн бага хотуудын тоонд ордог байна.
 
Бага нягтралтай хэрнээ өргөжин тэлж байгаа нь эргээд замын хөдөлгөөн, агаарын бохирдол, гал түймэр болон үерийн аюулд нэрвэгдэх эрсдэлтэй байдаг байна. Түүнчлэн сургууль, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний адил тэгш хүртээмжийг бууруулах зэрэг олон сөрөг үр дагаврыг авчирдаг байна. Тиймээс газрын менежментийг сайжруулж хотын нягтралыг сайжруулах хэрэгтэй гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андэрсон хэлж байна.

 

Нийслэлээс алслагдсан газруудын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс хотын нягтралыг сайжруулж, гэр хорооллын айлуудын газрыг зөв зохистой ашиглах нь чухал гэдгийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.

Дэлхийн томоохон хотуудын дийлэнх нь хувь газрын дуудлага худалдаа, үл хөдлөх хөрөнгийн татвар, барилгын татвар зэрэг газрын үнэлгээний хэрэгслүүдээс тодорхой хэмжээний орлого авч дэд бүтцийн сайжруулалтаа санхүүжүүлдэг байна. Манай улс ч бас энэ жишгээр явах хэрэгтэйг албаныхан хэлж байсан юм.


Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй