Шууд Chart

Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдана

2015-02-11 13:15:30

Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах ёстой гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Шүүхэд төлөөлөх эрхтэй бүх өмгөөлөгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдана.

Ингэснээр тухайн өмгөөлөгч мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд тухайн даатгалын компаниас үйлчлүүлэгчийг хохиролгүй болгох ёстойг хуульчилжээ. "Хэрэв өмгөөлөгч дээрх  даатгалд хамрагдахгүй бол шүүхэд төлөөлөх эрхийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно" гэж Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх хэллээ.

Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг “Миг”, “Соёмбо” “Монгол даатгал” зэрэг есөн даатгалын компани хийх юм байна.


Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдана  
Үзсэн: 1976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-02-11 20:09
umguulogchdiig yer ni yagaad daatgald zaavl daatguul gj huulichilsniig oilghgu bn emch nar hurtl daatgld hamragddgu bolood l bg shde umguulogch mergjliin aldaa gargsn bol oorsdoo l hariutsdiin bg biz. daatgaliin kompaniudiin businessiig iim zamaar demjeergu bn. tuunchlen huulichdiin holboo geed status ni oilgomjgu mortloo surhii erh darhta sonin gazr garaad irsn.undsen huuliar olgogdsn sain duraara evlelden negdeh hunii erhiig zurchsn zaavl gishuunchlelte ene baiguullagiig bii bolgsn huuli henii sanaachilga lobbigoor batlagdchvaa ene huulia oorchilmoor bn

Бидэнтэй нэгдээрэй