Шууд Chart

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил хууль бусаар явагдаж байна

2015-02-11 17:46:50

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил хууль бусаар явж байна гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ. Тодруулбал, тус газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажилд хяналт шалгалт хийсэн байна.

Энэ үеэр хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагуудад өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдсан. Үүнийгээ идэвхжүүлж цахим системд нэвтрэх эрхийг авахын тулд долоо хоног нь 500 мянган төгрөг, харин нэгдүгээр сарын эрхийг 2 сая төгрөгөөр худалдан авах шаардлагыг тавьсан нь хууль бус гэж үзэж байгаа юм. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ярьж байна.

Дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг  зөрчсөн Ашигт малтмалын газрын хууль бус  үйл ажиллагааг ШӨХТГ-аас хүчингүй болгох талаар ажиллаж байгаагаа хэлж байсан. 


Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил хууль бусаар явагдаж байна   
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй