Шууд Chart

Сар шинийн өмнө хууль бусаар мод бэлтгэх нь ихэсдэг байна

2015-02-11 17:56:35

Сар шинийн өмнө хууль бусаар мод бэлтгэх нь ихэсдэг байна. Тиймээс тодорхой цэгүүдийг камержуулах, хяналтын пост нэмж ажиллуулах зэргээр энэ төрлийн хэрэг зөрчилтэй тэмцэж байна гэж Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хэлтсийн дарга С.Болдбаатар ярьж байна.

Нийслэлийн ногоон бүсээс хууль бусаар мод бэлтгэх тохиолдол бараг гардаггүй ч орон нутгаас хулгайн замаар тээвэрлэж, Улаанбаатарт орж ирдэг байна. Тиймээс хөдөө орон нутгийн байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагууд үүнд дорвитой анхаарах хэрэгтэй гэж тэрээр онцлосон юм. 


Сар шинийн өмнө хууль бусаар мод бэлтгэх нь ихэсдэг байна  
Үзсэн: 1569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-02-12 09:06
нийслэлийн ногоон бүсээс бараг мод огтолдоогүй гэчихжээ. Шадивлангийн зулзаган ойг дуусгаж байгаа хамаатангийн хэдэн айл байгаа ш дээ. хэлээд байхад ямар ч арга хэмжээ авахгүй юм. одоо яах вэ? хэлээд хэлээд сонсож байгаа газар алга.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-02-11 19:45
Налайхын уурхай гэж нойтон модны ганц эрлэг байгаа даа. Хүмүүс горхи, тэрэлж, Эрдэнэ сумын нутгуудаас ганц нэгээр нь ганцдахгүй ширхэгийг нь 10,000 төгрөгөөр авчирч зардаг. Уурхайд нойтон модоор бэхэлгээ хийдэг.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-11 18:45
боовыг тасал

Бидэнтэй нэгдээрэй