Шууд Chart

Хатаасан жимснээс өт гарчээ

2015-02-12 09:36:15

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баярыг угтан хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр Булган сумын гуравдугаар багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт худалдаалж байсан хаяг, шошгогүй, долоон кг-аар савлагдсан хатаасан жимснээс өт илэрчээ. Иймд тус дэлгүүрт худалдаалагдаж байсан нийт 56 кг хатаасан жимсийг хураасан байна.

Мөн Бугат, Булган сумдын зарим дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан хэрэглэх болон хадгалах хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 72 нэрийн 870 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан устгажээ.


Хатаасан жимснээс өт гарчээ  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй