Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас есөн хөтөлбөр төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд л гэхэд 45.8 мянган ажлын байрыг бий болгосон байна. Гэхдээ эдгээрийн тал орчим хувь нь л байнгын ажлын байр юм.
Тиймээс дээрх хөтөлбөрүүдийг шинэчлэн нэгтгэж тав болгон тогтоолоор баталсан байна. Үүнд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах, залуучууд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хөтөлбөрүүд багтаж байна.
Эдгээр хөтөлбөр нь бүхэлдээ байнгын ажлын байрыг бий болгоход чиглэнэ. Мөн бэлэн мөнгөнөөс илүү ажлын байр болон тоног төхөөрөмж зэрэгт нь хөнгөлөлт урамшуулал олгодог хэлбэрээр явах юм гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.
| Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэлээ | ||
| Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.