Хөдөө аж ахуйн салбар дахь удирдах ажилтны зөвөлгөөн өчигдөр эхэлсэн. Уг зөвөлгөөнд хөдөө орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа салбарын яамандаа танилцуулж үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Өмнө нь хүнс хөдөө аж ахуйн яамнаас аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг байсан бол өнгөрсөн жилээс салбар хариуцсан газрын дарга нартай байгуулдаг болсон. Ингэснээр мал, аж ахуй газар тариалан эрхлэн амьдарч байгаа иргэдийн ахуй амьдрал руу чигэлсэн ажил үр дүнтэй болох, цаашлаад энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал нөлөө болно гэж үзэж байгаагаа ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш хэлж байна.
| Аймгуудын ХХАА-н газрын дарга нар үр дүнгийн гэрээ байгуулав | ||
| Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.