Шууд Chart

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

2013-08-19 13:07:48

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл хүүхдүүдийг бүртгэхээр боллоо. Энэ жил наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд шинээр элсэгчдийг бүртгэх гэнэ. Шинэ, хуучин элсэгчдийг ийнхүү ялгах нь хамран сурах тойргийг тодорхой болгох гэснийх ажээ. Хамран сурах тойрог гэдэг нь шинээр элсэх хүүхдүүдэд хамаатай юм. Тойргийн бус хэдий ч урьд нь цэцэрлэгтээ явж байсан хүүхдүүд тус цэцэрлэгтээ үргэлжлүүлэн явж болох аж. Өөрөөр хэлбэл, шинээр элсэх хүүхдүүд зөвхөн амьдран суугаа тойргийнхоо цэцэрлэгт бүртгүүлж явах учраас бүртгэлийн эмх цэгцийн тулд эхний таван өдрийг хуучин элсэгчдийг, сүүлийн гурван өдөр шинээр элсэгчдийг бүртгэх юм байна.


Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ  
Үзсэн: 1488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй