Шууд Chart

Ажлын байрны сургалт явагдана

2015-02-17 14:14:01

Ажлын байрыг хадгалахын тулд ажилгүйдэлд өртөж болзошгүй хэсгийг шинээр сургалтанд хамруулна.

Эдийн засгийн хүндэрэлтэй холбоотойгоор аж ахуйн нэгж төрийн байгууллагууд ажилчдаа цомхотгох, халж цөөлөх талаар хурцаар ярьж эхэлсэн.

Энэ байдлаас сэргийлж ажлын байрыг хадгалахын тулд ажилчдын ур чадварыг сайжруулах, шинэ мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрийг салбарын яам хэрэгжүүлэхээр болж, үүнд 4 тэрбум 610 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрийн хүрээнд ажил олдохгүй байгаа болон ажилгүйдэлд өртөж болзошгүй хэсгийг хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээг ажилд зуучлах үйл ажиллагаатай уялдуулан явуулна гэж Хөдөлмөрийн яамны газрын дарга Ц.Амартөгс ярилаа.


Ажлын байрны сургалт явагдана  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй