Шууд Chart

Нийтийг хамарсан хордлого, халдвар гараагүй гэв

2015-02-23 15:59:40

Сар шинийн баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор улсын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулан, нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тогтмол хугацаанд мэдээлэл авч, удирдлагуудыг тухай бүрт мэдээллээр хангаж ажиллалаа. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл нийт 556 улсын байцаагч, дотоод ажилтан, шинжээч, жолооч бэлэн байдалд ажиллав. Энэ хугацаанд нийтийг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй, тайван шинэлжээ.

Мөн НЗДТГ, Нийслэлийн Шуурхай алба, ОБЕГ, ХӨСҮТ, Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв зэрэг газруудтай байнгын холбоотой байж, цаг үеийн мэдээлэл солилцон хамтран ажилласан. Нийслэл болон зарим аймагт гал түймэр гарсныг тухай бүр унтраасан, цаг агаар муудсанаас орон нутгийн зарим зам хаагдаж, хөдөлгөөний хязгаарлалт, хорио тогтоосон бөгөөд иргэдээс даралт ихэссэн, ханиад томуу туссан гэсэн дуудлагууд холбогдох газруудад ирсэн байна.
 


Нийтийг хамарсан хордлого, халдвар гараагүй гэв  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй