Бүгд найрамдах ардчилсан солонгос ард улсын Гадаад хэргийн сайд Ри Сү Ений айлчлал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр улс бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа дурдсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНАСАУ-ын талаас дэмжин, төлөөлөгч оролцуулж байгаад талархал илэрхийлж, Солонгосын хойгийн асуудлыг энх тайваны замаар шийдвэрлэхэд Монгол Улс бүхий л түвшинд дэмжлэг үзүүлнэ гэж онцлон тэмдэглэсэн юм.
| БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ений манай улсад хийж буй айлчлал үргэлжилж байна | ||
| Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.