Шувууны томуугийн А хүрээний H9N2 вирусын халдварын хүний өвчний анхны тохиолдол Египет улсад бүртгэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Гурван настай эрэгтэй хүүхдэд анх халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч тандалтаар өвчтөн нь тэжээвэр шувуутай харьцсан нь тогтоогджээ. Өвчтөнийг хяналтанд авч эмчилгээнд хамруулсан байна. Одоогоор ижил шинж тэмдэгтэй өөр хүн илрээгүй байна. Өмнө нь өнгөрсөн жил Шувууны томуугийн А хүрээний H9N2 гэсэн энэ вирусын халдвар манай урд хөршийн зарим хот болон Хонгконгт гарч байсан.

| Шувууны томуугаар хүн өвчилжээ | ||
| Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.