
Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. Сар шинийн баярыг угтаж улсын хэмжээнд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар нийслэл, орон нутгийн хяналтын газрууд мэдээлэл хийлээ. Шалгалтын үеэр хугацаа нь дууссан, муудсан, гэмтсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, зориулалтын бус нөхцөлд хүнсийг тээвэрлэх, хадгалах зөрчлүүд нийтлэг илэрчээ.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд шалгалтын үеэр гадны биетээр бохирлогдсон импортын жимс, хүнсний ногоо худалдаалагдах байсныг шалгах, хяналт шалгалтаа сайжруулахыг Хил, хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн уул уурхай, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан эдгээр салбарт тавих хяналт шалгалтыг сайжруулах, гуравдугаар сарын 02-ноос эхлэх “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг харъяалах нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулахыг даалгав.
Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хурал, шуурхай хурлыг даваа гараг бүрийн 17:00 цагаас ээлжлэн хийж байхаар тогтлоо.
Хил, хорио цээрийн хяналтаа сайжруулахыг үүрэг болгов | ||
Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.