Өчигдөр Синайн хойгт 24 цагдаа амь үрэгдсэн юм. Тэднийг хүндэтгэж Египет улсад өнөөдрөөс эхлэн 3 өдрийн гашуудал болж байна. Хоёр автобустай явж байсан цагдаагийн ажилтнууд Газын зурвастай хиллэдэг Рафах хотын орчимд бууны суманд өртөж амь үрэгдсэн юм. Тэднийг лалын дайтагчид отон гал нээсэн гэж Египетийн эрх баригчид үзэж байна. Уг алан хядах ажиллагаа нь Египетийн аюулаас хамгаалах хүчний ажилтнуудыг онилж, ийм төрлийн халдлагаар сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн их цус урсгасан халдлага болсон ажээ.
| Египетчүүд гурав хоног гашуудна | ||
| Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.