Шууд Chart

“Хүний төлөө-Зөв тус” сарын аян зохион байгуулна

2015-02-25 17:14:10

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, зорилгоор “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг гуравдугаар сарын 2-ноос эхлэн зохион байгуулахаар болжээ. 

Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаа үйлдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарсан бөгөөд технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарчээ.

“Хүний төлөө-Зөв тус” сарын аяны үеэр аюулгүй ажиллагааг хангуулах талаар хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн акт, албан даалгавруудын биелэлтийг хангуулан ажиллах юм. Мөн дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдлийн үнэлгээ тогтоон, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, сургалт зохион байгуулан, улсын байцаагчдыг чадавхижуулах аж. 

Сарын аяныг үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулснаар нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.
 


“Хүний төлөө-Зөв тус” сарын аян зохион байгуулна  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй