Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 0419 дүгээр хорих анги, хүмүүжигч нарын санаачилгыг дэмжиж, тус аймгийн Хэрлэн сумын дөрвөн өрхөд чин сэтгэлийн тусламж хүргэх сайн санааны аян зохион байгуулжээ. Нийгмээс тусгаарлагдаж, эрх чөлөөгөө хасуулсан ч нийтийн сайн сайхны төлөө бага ч гэсэн хувь нэмрээ оруулахаар зорьсон залуус дөрвөн баг болж, Хэрлэн сумын дөрвөн айлд тусласан байна. Хүмүүжигчид өөрсдийн гараар урласан цар таваг, хэвийн боов, тус бүр таван литр сүү, мөн түлээ нүүрс бэлэглэж, айл бүрийн хашаа хороо, гудамжийг цэвэрлэж өгчээ. Энэ ажлыг тэд өөрсдөө санаачилж, зарцуулсан хөрөнгө мөнгийг ч өөрсдөө цуглуулжээ.
Аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны хувьд хүмүүжигч нарыг нийгэмшүүлэхэд анхаарч ажиллаж байна гэж Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Б.Нандинболор ярьж байна.
| Хүмүүжигчид дөрвөн өрхөд тусламж үзүүлэв | ||
| Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.