Өмнөговь аймаг жилийн эцсийн мал тооллогоор 1.8 сая толгой мал тоолуулсан байна. Нийт мал сүргийнх нь дийлэнх хувийг ямаан сүрэг эзэлдэг. Тиймээс бэлчээр хамгаалах, малынхаа үржил шимийг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийжээ. Тухайлбал, энэ жил Номгон сумынхаа тэмээ, адуун сүргийн үүлдрийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Дөргөн сумаас 17 бууран тайлаг, Сүхбаатар аймгаас 20-иод азарган үрээ авчирсан гэж аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж ярилаа.
| Өмнөговь аймаг 1.8 сая толгой мал тоолуулжээ | ||
| Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.