Цахимаар өмчлүүлэх газрын II ээлжийн сонгон шалгаруулалтаар нийт 13 мянга 800 гаруй хүн нийслэлд газар өмчлөх эрхтэй болсон. Гэвч сар шинийн баяртай холбоотойгоор 40 хувь л газраа албан ёсоор өмчлөн авах өргөдөл гаргасан байна.
Харин өргөдөл хүлээн авах хугацаа маргааш дуусч байгаа ч үлдсэн хүмүүсийн өргөдлийг энэ долоо хоногийг дуустал хүлээн авахаар болжээ. Иргэдийн хувьд өмчлөх газрын зурагтай холбоотой гомдол маргаанаас болж албан ёсоор газар өмчлөх хугацаа саатсан тохиолдол өмнө нь гарч байсан гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир ярилаа.
| Газартай болсон иргэдийн өргөдлийг энэ долоо хоногийг дуустал авна | ||
| Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.