Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-02-26 10:25:19

Хоёрдугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.  

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Гурван сар улстөржиж хоёр сар л ажиллав", "Хадны мангаа хашгирах цагаар", "Төрийн далбаагаа зээлүүлээд 274.4 сая төгрөг олжээ /график мэдээ/"  зэрэг мэдээллийг онцлон нийтлэжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Дэлгүүрүүд Мартын наймны цэцгийн захиалгаа аваад эхэлжээ", "Сарын дотор 500 мянган дээл урласан ээжүүд сурагчдыг дүрэмт хувцсаар хангачих боломжтойг харууллаа", "Хуульзүйн сайд асан Ц.Мөнх-Оргил: Хувь хүний эрхэнд шууд халддаг ийм байдал газар авсаар байвал утгагүй" зэргийг нийтлэсэн байна.

“Улс төрийн тойм” сонины тоймчийн булангаас "Бидний сайн сайхан хаана нуугдчихав аа", "Оргил"-д шуналтах "Алтангадас"-ынхан", "Исламын улс Европд улам ойртож байна", ярилцах танхим булангаас "П.Сүхбаатар: Жижиг мөнгөн дэвсгэрт олон нууцлалтай байсныг цөөрүүлсэн" зэрэг онцлог тоймууд, ярилцлагыг унших боломжтой.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "Баянзүрхийн сонгогчид эрхэм гишүүдээ ингэж дүгнэлээ","Эмнэлгийг зориулалтаар нь ашиглахаар болов", "Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд булш дурсгал илрээгүй" зэргийг уншаарай.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Ү.Мөнх-Очир: Шинийн найманд хийсэн буян сая живаагаар үрждэг", "Д.Жавхланболд: Гацууртын орд Хүннүгийн үеийн булш бунхнаас долоон км зайтай", "Ерөнхийлөгч Калла нарт уучлал үзүүлэх бололтой" зэрэг материалуудыг уншиж болно.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт "Д.Оюунхорол: 2020 онд жилд хоёр сая жуулчин хүлээж авдаг болно", "Эцэг эх, хүүхдийн амьд харилцаа үгүй боллоо", "Автотээврийн албан татвараа зургаадугаар сарын нэгнээс өмнө төлөх боломжтой", "Р.Жигжид: Төр хувь авах уу, төлбөр авах уу гэдгээ сонгох боломжтой" зэрэг мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй