Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх 28.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрийг УИХ 2008 онд соёрхон баталсан юм. Хөшигийн хөндийд барих олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн ажил 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Цаашид үргэлжлүүлэхийн тулд 30 гаруй тэрбум иенийн нэмэлт санхүүжилт шаардагдах тооцоог УИХ-ын Байнгын хороодод 2013 онд танилцуулж байжээ.
УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг зөвшилцсөн. Гэхдээ зөвшилцөх асуудлыг түр хойшлуулж, төслийн хэрэгжилт үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Б.Болорын ахалсан ажлын хэсэг өчигдөр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төслийн ажилтай танилцсан байна. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 27.2 хувьтай байгаа, цаашид барилгын болон ашиглалтын ажлуудыг хамтад нь шийдэх хэрэгтэйг ажлын хэсгийнхэнд танилцуулжээ. Шинэ нисэх онгоцны буудлыг хугацаанд нь ашиглалтад оруулахад хамтарч ажиллахаа УИХ-ын гишүүд хэлсэн байна. Үндэсний аудитын газар төслийн хэрэгжилт, нэмэлт зээлийн тооцоолол, төслийг бүрэн дуусгахад хангалттай эсэхэд шалгалт хийж дүгнэлт гаргах юм. Энэ талаар тус төслийн захирал Н.Энхбат ярилаа.
| Н.Энхбат: 2013 онд төсөв хэтэрсэн гэрээ байгуулсан | ||
| Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.