Хөхөгчин хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн энэ өдөр гандан хийдэд ерөөл, буяны номыг өглөөнөөс эхлэн хурж байна. Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд Дарь эхийн мандал шиваа, Манал судрыг үдээс өмнө, харин үдээс хойш ерөөл хурах юм байна.
Гандан хийдээс алс байгаа сүсэгтэн түмэн зул хүжээ асааж, идээ цайны дээжээ өргөвөл зохистой, мөн нохой тэжээж, хүүхэд баярлуулвал буян хурдаг гэлээ. Заслын дээд гэдэг бол сэтгэлээ номхотгож буян сайн үйлдэхийн нэр гэж лам хуврагууд энэ өдөр сүсэгтэн түмэндээ айлдаж байна. Одоо сонсогч түмнээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гавж лам Н.Амгалантай уулзуулъя.
| Шинийн наймны энэ өдөр сэтгэлээ номхотгож, буян үйлдэх хэрэгтэй гэв | ||
| Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.