Шууд Chart

Аяга, таваг угаагч сонгохдоо орц, найрлагыг харж байхыг санууллаа

2015-02-27 11:18:48

Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын нэг үндэс. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.

Гэхдээ цэвэрлэгээ хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад нэг мөр, “нам” цэвэрлэх гээд хэтрүүлээд байдаг талтай. Хүчтэй, гаж нөлөө ихтэй химийн бодис сонгож авснаар бид өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа тэр бүр мэддэггүй. Гэтэл эдгээр хамгийн “нам” цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь химийн хүчтэй бодисууд байдаг. Эдгээр бодисууд нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байх нь олонтаа. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй юм. Ихэнх аяга тавга угаагч нь аммоны сульфат, дээд спиртүүд, хлор, бисульфат, өнгө, үнэр оруулагч бодисуудыг агуулсан байдаг тул аяга тавга, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угааж цэвэрлэсний дараа маш сайн зайлж цэвэрлэх шаардлагатай байдаг.

Энэ мэтээр ахуйн химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй болохоор аюулгүй, сөрөг үр дагаваргүй гар доорх хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломж ямагт байдгийг санаж байх хэрэгтэй. Тухайлбал, хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг. Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг. Хүнсний уксусыг /манайхан “орос цуу” гэж хэлээд сурчихсан байдаг/ цайны жижиг халбага хоёрыг 1 литр усанд хийчихсэн байхад л шил, толь, “плита” цэвэрлэх маш сайн уусмал болдог.
 


Аяга, таваг угаагч сонгохдоо орц, найрлагыг харж байхыг санууллаа   
Үзсэн: 4019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-02-27 15:13
ЯГ ҮНЭН ХОДООД ЭЛЭГ ГЭЭД ТАВАН ЦУЛАА ЯАЯ ГЭЖ БАЙХАД АЯГА УГААГЧТАЙ МАНАТАЙ.ЭМЯ-НЫ МЭРГЭЖИЛТЭНГҮҮДЭД САЙН ЗӨВЛӨ ДӨӨ
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-02-27 15:11
МАНАЙ УЛСАД АЯГА ТАВАГ УГААГЧ СОНГОХ НЬ БИТГИЙ ХЭЛ ИДЭХ ХООЛОО СОНГОЖ ИДЭХЭД ХЭЦҮҮ БАЙХАД БИТГИЙ ЗҮҮДНИЙ ЮМ БИЧЭЭ.ХӨГЖИЖ БУЙ ОРОН ШҮҮ ДЭЭ.ХӨГЖИНГҮЙ ОРНЫ ХҮМҮҮС Л ИНГЭЖ ЯМБАЛЖ БАЙХ ЁСТОЙГ МЭДДЭГГҮЙ СЭТГҮҮЛЧ ЮМ АА ДАА.ЮУН ХОДООД ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ ГЭЖ БАЙХАД ХА ХА
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-02-27 13:56
Гарчигийг нь зөв сонгож бичээчээ.

Бидэнтэй нэгдээрэй