Шууд Chart

Зургаан настай хүүгийн хэрэгт эрүү үүсгэжээ

2013-08-20 14:14:20

Хэнтий аймгийн Хэрлэн суманд зургаан настай хоёр хүүхэд буугаар тоглож байгаад нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай энэ сарын 18-нд гарсан.

Эх сурвалжуудын мэдээлснээр хүүхдүүд байлдаж тоглож байхад эцэг эхчүүд нь бууг сумгүй гэж бодсоноос энэ хэрэг гарсан байна. Улмаар галт зэвсэг орон гэртээ хадгалж байсан иргэн Ж-д эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Урьд нь ч гэсэн бууны гохны цаана далд үлдсэн сумыг сайтар шалгаагүйн улмаас ийм харамсалтай хэрэг цөөнгүй гарч байсан. Тиймээс иргэд галт зэвсэгийг гэр болон албан байгууллагадаа хууль, журмын дагуу хадгалж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
 
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч,Цагдаагийн ахлах дэслэгч Н.Төгсбаяраас тодруулснаа та бүхэнд хүргэж байна.

Зургаан настай хүүгийн хэрэгт эрүү үүсгэжээ  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй