Шууд Chart

Хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах хэрэгтэйг зөвлөлөө

2013-08-20 14:28:24

Бага насны хүүхэд золгүй байдлаар амь насаа алдах нь ихэсч байгааг эмч нар анхаарууллаа. Тухайлбал 7 хоногийн дотор хоёр ч хүүхэд гэр хорооллын жорлонд унасан харамсалтай явдал гарсан байна. Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын менежер эмч н.Надмидаас тодруулснаа та бүхэндээ хүргэж байна.
 
Тус төвд “тогонд цохиулсан, сандлаас унаж цус харвасан, ил задгай эм ихээр хэрэглэж хордсон зэрэг эцэг эхийн хараа хяналт суларснаас болж бэртсэн хүүхдүүд ирэх нь нэмэгдэж байгаа юм байна.
Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах хэрэгтэйг зөвлөлөө  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй