Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдсэн байна. Өмнөх онд л гэхэд гурван хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас баржээ. "Түүнчлэн хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд 93 мянга гаруй хүчирхийллийн дуудлага ирснийг шалгасан. Сэжигтэй мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаар шалгуулан ажиллаж байна" гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр хэллээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хойд ээж нь 4 настай хүүхдээ зодож амь насыг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнчлэн Хүүхдийн төлөө үндэсний газрын холбогдох албаныхан ажлын хэсэг гарган тухайн хэрэг дээр ажиллаж байна.
| Хүүхдийн тусламжийн утсанд 93 мянга гаруй дуудлага иржээ | ||
| Үзсэн: 1737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.