Ойрын өдрүүдэд усархаг бороо их орох тул иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 19-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Урттамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см-р нэмэгдэж олон жилийн дунджийг 40-180 см давсан байна.
Мөн Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар үерийн түвшинд 5-10 см хүртэл үерлэх хандлагатай байгаа юм.
Түүнчлэн голын сав болон голын эрэг дагуу зусаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдийг голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
| Үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа | ||
| Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.