Жил бүр нийслэлд ажиллаж, амьдарч байгаа автомашинтай иргэдээс авто зам ашигласны төлбөрийг авдаг. Энэ мөнгийг хэрхэн, юунд зарцуулж байгаа талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд 30 тэрбум төгрөгийг нийслэлийн авто замуудын шинэчлэл, гэрэлтүүлэг, тохижилтод зарцуулжээ. Энэ жилийн хувьд ч мөн 30 гаруй тэрбум төгрөгийг авто замын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байна. Авто замын тухай хуулийн дагуу зам ашигласны төлбөрийг замын бүтээн байгуулалтад зарцуулдаг учраас бүтээн байгуулалтын ажлуудыг идэвхтэй хийнэ гэж Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэл, орон нутгийн замуудад бүтээн байгуулалтын ажлыг харьцангуй өндөр хувьтай гүйцэтгэснийг тэрээр онцолсон юм.
| Нийслэлд 30 гаруй тэрбум төгрөгөөр авто замын бүтээн байгуулалт хийнэ | ||
| Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.