Энэ сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Жавхлант шарга" Морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морины уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан байна.
Баруун-Урт хотод уралдаан болохын урд өдөр цас орж шууран, улмаар мөстөж хатууран халтиргаа үүссэнээс зөвхөн азарганы уралдааны замд гэхэд 19 хүүхэд мориноосоо унажээ. Тэдгээр хүүхдүүдээс хоёр нь тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй гэсэн оноштойгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Түүнчлэн өнгөрсөн онд тус аймгийн нутаг дэвсгэрт болсон том, жижиг 122 удаагийн морины уралдаанд 112 хүүхэд мориноос унажээ.
| 24 хүүхэд мориноосоо унажээ | ||
| Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.