
Мэргэжлийн сүмогийн Хару башёгийн бэлтгэлдээ сүмочид гарч, ёкозүна цолтнууд дэвжээнүүдэд зочлон бэлтгэлээ базаасаар байна. Тэгвэл өчигдөр 71 дэх ёкозүна Какурюү М.Ананд "Токицүказе" дэвжээнээ бэлтгэлээ базааж, Тойоношиматай 14 удаа барилдахдаа 13 давж, нэг удаа ялагджээ.
Мөн түүний өмнө Ёкозүна Хакухо М.Даваажаргал "Минато" дэвжээнд зочлон тэнд бэлтгэлээ хийж буй Ичиножёо А.Ичинноров дөрвөн удаа, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй гурван удаа барилдсан байна. Хакухог А.Ичинноров нэг удаа түрэн гаргаж, бусдад нь унасан мэдээлэл байна.
Харин Сакаигава дэвжээнд япон озэки Кисэносато, Гоэйдо нар бэлтгэлийн үеэр 21 удаа барилдахад, Гоэйдо 11 давж, Кисэносато 10 удаа давжээ.
Хару башё гуравдугаар сарын 8-22-нд болно.
Аваргууд дэвжээ хэсэн бэлтгэлээ базааж байна | ||
Үзсэн: 2948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.