Шууд Chart

Шүлхийн вакциныг төсвийн хөрөнгөөр худалдаж авах шаардлагатай байна

2015-03-03 13:32:23

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний вакциныг төсвийн хөрөнгөөр худалдаж авах шаардлагатайг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.     
Тодруулбал, өнгөрсөн онд ОХУ-аас малын эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн хүрээнд 13.9 сая тун вакцин оруулж ирэхээр Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байгаа юм. Тиймээс хонин толгойд шилжүүлснээр 10 сая малд хийх шүлхийн вакциныг манайх худалдаж авах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Харин төсөвт шүлхийн вакцины мөнгө суусан эсэхийг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга, малын ерөнхий эмч М.Галбадрахаас тодрууллаа.


Шүлхийн вакциныг төсвийн хөрөнгөөр худалдаж авах шаардлагатай байна  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй