
Английн премьер лигт өнгөрсөн шөнө болcон 28 дугаар тойргийн тоглолтуудад хүснэгтийг тэргүүлж яваа багууд бүгд хожил байгуулсан байна.
Хүснэгтийн эхэнд яваа “Челси” клуб энэ тойрогт “Вест Хэм” клубын талбайд зочилж тоглоод, 0:1-ээр буулгаж авснаар 63 оноотой боллоо. Тоглолтын 22 дахь минутад Азар гоолдож, багтаа гурван оноо авчирсан байна.
Хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа “Манчестер Сити” клуб талбай дээрээ “Лестер Сити”-г хүлээн авч, 2:0-ээр буулгаж авснаар 58 оноотой боллоо. Тоглолтын 45 дахь минутад Сильва гоолдсон бол 88 дахь минутад Милнер нэгийг нэмжээ.
Харин гуравдугаар байрт бичигдэж байгаа “Арсенал” клуб энэ тойрогт “КПР” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авснаар 54 оноотой боллоо. Тоглолтын 64 дэх минутад Жиру тооны харьцааг нээсэн. Улмаар 69 дэх минутад Санес улирлын 13 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл зочдоос Чарли Остан 82 дахь минутад улирлын 14 дэх гоолоо оруулжээ.
Хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа “Манчестер Юнайтед” клуб “Нью Касл”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 53 оноотой болж ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 89 дэх минутад Янг оруулжээ.
Тэгвэл тавдугаар байрт бичигдэж байгаа “Ливерпүүл” клуб талбай дээрээ “Бернли” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан юм. Тоглолтын 29 дэх минутад Жордан Хендерсон гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 51 дэх минутад Старриж нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирсан юм.
Хүснэгтийн тэргүүлэгч таван баг тавуулаа хожлоо | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.