Шууд Chart

Автомашины үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй гэв

2015-03-05 12:37:01

Өнгөрсөн оны статистик мэдээллээр нийслэлд 300 мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагджээ. Үүнээс манай улсад машин механизмын техник хэрэгслийн эрэлт өндөр байдаг нь харагдаж байгаа юм.  Тиймээс тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэг дор төвлөрүүлж, хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооноос хэлж байгаа юм. Түүнчлэн тус холбооноос автомашины эд, анги үйлдвэрлэл угсралтын парк байгуулснаар 15 мянган ажлын байр бий болох боломжтой гэсэн судалгааг гаргажээ. Түүнчлэн автомашины үйлдвэрлэлийн парк байгуулахад нийслэлээс газрыг нь шийдэж өгөхөөс гадна тээвэр ложистикийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн юм.

Одоогоор манай улсад хэд хэдэн компани хүнд машин механизмын эд, анги үйлдвэрлэхээс гадна суудлын автомашины эд,  ангийг Япон улсад нийлүүлж байна.  

Автомашины үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй гэв   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй