Монфемнет үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганаар эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг асуудлуудыг төрийн хариуцлагатай холбон хэлэлцэж байгаа бөгөөд чуулганд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагын нийт 400 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
Чуулганд оролцож буй эмэгтэйчүүд төр илүү хариуцлагатай байх ёстой хэмээн үзэж байгаа бөгөөд цаашдаа төрийн хариуцлагын тогтолцооны талаар хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний болон бэлгийн цөөнхийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд, иргэний нийгмийн бусад салбарын нэгдмэл байр суурийг тодорхойлж, хамтдаа бодлогод нөлөөлөх чадавхийг нь бэхжүүлэх ажээ.
| Эмэгтэйчүүдийн нүдээр төрийн хариуцлага сул байна гэв | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.