Монголын популизм Латин Америк, Африкийн улс орнуудтай адил хэв шинжтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ нь улс оронд орж ирж байгаа их ашгийг ард иргэдэд бэлнээр тараах, эсвэл их хэмжээний мөнгийг өгнө гэж амлалт өгөх зэрэг байдлаар илэрдэг байна. Манай улсын хувьд уул уурхайн салбараас хамааралтай популизм бий болсон гэж Либерал Хаус бодлогын хүрээлэнгийн судлаач О.Чулуунбилэг ярилаа.
Байгалийн баялаг дээр суурилсан популизмын тухайд нийгэмд хүлээлт үүсгэдэг гэж тэрбээр хэллээ. Тухайлбал, ирээдүйд газрын тос, нүүрсний үнэ өснө. Тэр үед ард иргэд ашиг хүртэнэ гэсэн амлалтыг нийгэмд түгээдэг гэж байлаа. Популизмын нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэгтэй байлгах, мөн улс төрийн намууд ёс зүйтэй байх нь чухал гэж судлаачид хэлж байна.
| Манай улсад уул уурхайн салбараас хамааралтай популизм бий болсон гэв | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.