Улсын хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа бичиг баримтын зөрчил гаргах нь орон нутагт түгээмэл байна гэж хяналтын байгууллагаас мэдээлж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалт буюу тендер будлиантай болсон гэх шүүмжлэл орон нутагт их гардаг. Тэгвэл ийм шүүмжлэл нь ихэвчлэн бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой зөрчил байдаг байна. Тухайлбал, сүүлийн байдлаар Өмнөговь, Сэлэнгэ, Архангай аймгийн эрүүл мэндийн газруудаас зарласан эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжтэй холбоотой тендерт бичиг баримт дутуу, буруу бүрдүүлсэн алдаа гарсан гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мэдээллээ.
| Орон нутагт тендер зөрчилтэй явагддаг гэв | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.