Шууд Chart

Манай улс инноваци, өндөр технологийг хөгжүүлэх нь зүйтэй гэв

2015-03-05 14:12:15

Манай улс инноваци, өндөр технологийг хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтөд гол түлхэц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Гадаадын хөгжиж байгаа улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь инноваци, өндөр технологиор үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн байдаг. Гэтэл манай дотоодын нийт бүтээгдэхүүнд инноваци, өндөр технологийг ашигласан салбар маш ховор байдгийг албаны хүн хэлж байна. Тиймээс энэ салбарын хууль эрхзүйн асуудалд анхаарлаа хандуулж, шинэ технологийг гаргаж ирсэн судлаач, эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарааны компанийг бий болгох нь чухал гэдгийг Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамц онцоллоо. 

Түүнчлэн инновацийг хөгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчнийг төрүүлэх нь гол асуудал. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахаар БСШУЯ болон Монголын бүтээмжийн төв өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Манай улс инноваци, өндөр технологийг хөгжүүлэх нь зүйтэй гэв  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй